“ГОУЛДМАН ИНВЕСТМЕНТ ГРУПП ББСБ” ХХК-ИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Энэхүү нууцлалын бодлого нь: “Гоулдман Инвестмент Групп ББСБ” ХХК /цаашид “ББСБ” гэх/-иас гаргасан бүх онлайн платформуудад /вэбсайт, имэйл, гар утасны болон вэбэд суурилсан програмууд г.м/ хэрэглэгдэнэ.

1.2 Энэхүү нууцлалын бодлогын зорилго нь: ББСБ таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөхөд оршино.

ХОЁР.МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ТУХАЙ

2.1 ББСБ мэдээллийг цуглуулахдаа:

  • Ихэвчлэн өөрийн цахим хуудас хэрэгслээр дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл хүлээн авах зэргээр бүртгүүлэх гэх мэт янз бүрийн байдлаар цуглуулж болно.
  • Хэрэглэгчээс ихэвчлэн овог нэр, холбоо барих мэдээлэл буюу утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр гэх мэт хувийн мэдээлэл, сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл зэрэг мэдээллийг авна.
  • Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
  • Таны ил болгохоор шийдсэн хувийн мэдээлэл. Тухайлбал та манай цахим хуудасны боломжуудыг ашиглахаар бүртгүүлэхдээ бүртгэл шаардсан хэсэгт бидэнтэй цахимаар болон шууд байдлаар холбоо барихдаа Манай цахим хуудсыг ашиглах үед болон цахим шуудангаар харилцах үед цуглуулсан мэдээлэл. Бид cookies (Түр хугацаанд компьютер болон гар утасны хэсэгт хадгалагдсан жижиг мэдээллийг хэсгүүд) болон ижил төрлийн технологийг ашиглан эдгээр мэдээллийг цуглуулдаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Cookie-гийн талаарх бодлого хэсэгт зочлоорой. Вэб сервер хэсэгчилсэн автомат үйлдлээр таны IP хаяг, цахим хөтчийн төрөл болон манай цахим хуудсанд хандахаасаа өмнө зочилсон цахим хуудаснууд, ашигласан аппликэшн, цахим шуудангийн харилцаа зэрэг мэдээллийг цуглуулдаг. Эдгээр мэдээлэл нь дараах зорилготой:
  • Цахим хуудасны аль хэсгээр зочилсон тухай мэдээллийг тэмдэглэснээр агуулга болон бүтцийн сайжруулалт хийх;
  • Цахим шуудангийн харилцаа хэр үр ашигтай байгааг дүгнэх;
  • Бид энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд нэргүй бүртгэл маягаар хүргэж, өөрийн цахим хуудасны харилцаа холбоонд ашиглаж болзошгүй.

ГУРАВ. ББСБ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

3.1 Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх, тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх, зөвшилцөлд хүрэх болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглна. Үүнд: :

  • Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд хүргэх, гэрээний зорилгоор;
  • ББСБ-н санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх зорилгоор;
  • Бидний үйлчилгээний талаарх үзэл бодлыг тань онлайн санал асуулга, хэлэлцүүлгийн форумаар дамжуулан асуух зорилгоор;
  • Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор;
  • Маркетинг хийх зорилгоор;
  • Статистик болон аналитик зорилго бүхий зорилгоор;
  • Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах болон хуулийн зорилгоор;
  • Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх зорилгоор;

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ

4.1 Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангах зорилгоор заримс мэдээллийг шаардаж болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернет нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

4.2 Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээллийг ББСБ-ийн веб сайт болон аппликашны системд хадгалагдахгүй.

4.3 Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.

ТАВ. БУСАД

5.1 Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:

  • Бизнесийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцогч хуулийн этгээдэд хууль тогтооид заасан эрхийн хүрээнд;
  • Төрийн эрх бүхий байгууллагад, тэдгээрийн шаардсаны үндсэн дээр;
  • Таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдтэй;

5.2 Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгохгүй зүйл гарвал тэднээс асуугаарай. Өөрийн хувийн мэдээллээ илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авах ёстойг анхаарна уу.

5.3 ББСБ-н хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашигалхаас татгалзах бүрэн эрхтэй болно.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

“ГОУЛДМАН ИНВЕСТМЕНТ ГРУПП ББСБ” ХХК -н мэдээллийн аюулгүй байдлын бодлого нь компанийн мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийн бүрэн бүтэн, хүртээмжтэй нууцлалтай байдлыг ханган ажиллах, түүнд үүсэх эрсдэлийг бууруулах замаар байгууллагад учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд хүргэхэд чиглэгдсэн.

Компани нь мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахдаа дараах бодлогыг баримтална. Үүнд:

  • Бизнес шаардлагын дагуу шаардлагатай мэдээллийг эрх бүхий ажилтнууд болон олон нийтэд саадгүй хүргэх,
  • Байгууллага, болон харилцагч, гэрээт гуравдагч талуудын мэдээллийн нууцлалыг ханган ажиллах.
  • Хууль эрх зүйн болон зохицуулагч байгууллагын шаардлагыг хангах,
  • Ажиллагсдад мэдээллийн аюулгүй байдлын холбогдох сургалт мэдээллээр тогтмол хангах,
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, тохиолдлын үед бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх
  • Хандах эрхийн зохих хяналт, хязгаарлалтыг хэрэгжүүлэн, халдлагаас урьдчилан сэргийлэх.

МАБМТ-н холбогдох бодлого, дүрэм журам, гарын авлага зэрэг баримт бичгүүд нь Хэвлэмэл болон цахим хэлбэрээр хадгалагдах ба зөвшөөрөгдсөн хандах эрх бүхий этгээдэд хүртээмжтэй байдлаар байгууллагын дотоод системд байршуулагдана.